• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-19 18:46:09    
Зургаан талын хэлэлцээнд Хятад улс эедүүлэн зохицуулах үүрэг гүйцнтгэх болно

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Чинь ган 19-ний өдөр Бээжинд хэлэхдээ, тус ээлжийн 6 талын хэлэлцээний явцад Хятадын тал үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, ажил хэрэгч, тэнцүүртэй бөгөөд талуудын ашиг сонирхолыг харгалзсан зарчмын дагуу, талуудтай харилцан зөвшилцөж, нийтлэг ойлголттой болж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгах зорилтыг биелүүлэхийн төлөө хамтаар чармайна гэжээ.

     Тавдахь ээлжийн Зургаан талын хэлэлцээний хоёрдохь хурлыг 12-р сарын 18-ны өдрөөс эхлэн Бээжинд хуралдуулж байна. Чинь ган 19-ний өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 6 талын хэлэлцээ нь алхам дараатай урагш ахиж байгаа бөгөөд холбогдох талууд үүгээр дамжуулан нэн сайн ойлголцож, нийтлэг ойлголтонд хүрч, санал зөрөлдөөнөө багасган, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгах асуудлыг яриа хэлэлцээ болон хэлэлцээгээр зохицуулахаар үргэлжлэн шинэ зам суваг хайж байна. Хятадын тал үүнд итгэлтэй байгаа бөгөөд, бусад талууд ч мөн иймэрхүү хүсэлтэй байна гэдэгт Хятадын тал итгэлтэй байна. Энэ нь мөн 6 талын хэлэлцээг дахин эхлүүлэхийн үндсэн хүчин зүйл болох юм гэжээ. \Номин орчуулж Э.Цогзолмаа хянав\