• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-20 18:34:46    
БНАСАУ болон Америкийн анхны уулзалт ахиц гаргаж чадаагүй

Хятадын Олон Улсын Радио

     БНАСАУ болон Америкийн төлөөлөгчид 19-ний үдээс хойно Бээжингийн Дио Юйтайгийн төрийн зочид буудалд Солонгосын хойгийн зургаан талын тавдахь хэлэлцээний хоёр дахь шатны хурал нээгдсэнээс хойших хоёр талын анхны уулзалт хийсэн байна.

     Зургаан талын хэлэлцээний Америкийн талын төлөөлөгчдийн тэргүүн, Америкийн төрийн нарийн бичгийн даргын туслах К. Хилл мөн 19-ний орой, мөн өдөр болсон БНАСАУ болон Америкийн хоёр талын уулзалт " гол чухал зүйлээр ахиц гаргаж чадаагүй"гэж тэмдэглэсэн байна.

     Мөн 19-ний үдээс хойно, БНАСАУ болон Америкийн холбогдох төлөөлөгчид Америкаас Хятадад суугаа элчин сайдын яаманд банк санхүүгийн асуудлаар зөвшилцөөн хийж эхэлснийг Америкаас Хятадад суугаа элчин сайдын яам гэрчилсэн байна. Америк Солонгосын зөвшилцөөн "-д шинэ төсөл гараагүй, Солонгосын тал цөмийн төлөвлөгөөгөө орхих бодитой арга хэмжээ ч дурьдаагүй гэж зургаан талын хэлэлцээнд оролцож байгаа БНСУ-ын төлөөлөгчдийн холбогдох зүтгэлтэн мэдээлсэн байна.

     Хятадын гадаад харилцааны яамны орлогч сайд Дай Бингүэ 19-ний орой хэлэхдээ, Солонгосын цөмийн асуудал эгзэгтэй, зарим хүндрэл бэрхшээл тулгарах нь хэвийн явдал мөн, зургаан талын хэлэлцээний зорилго бол яриа хэлэлцээ зөвшилцөөнөөр дамжуулан нийтлэг ойлголтоо өргөтгөж, итгэлцлээ нэмэгдүүлэн, санал зөрөлдөөнөө багасгаж, зай завсрыг арилгах болно. Зургаан талын хэлэлцээний талууд үнэнч санаа, асар их чармайлт гаргавал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох болон холбогдох орнуудын харилцааг хэвийн болгох талаар баттай алхам хийнэ гэдэгт итгэж байна гэжээ. /Урангоо орчуулж, Баатар хянав/