• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-20 18:36:38    
Зургаан талын тавдахь хэлэлцээний хоёрдохь ээлжийн хурал гурван өдөр үргэлжиллээ

Хятадын Олон Улсын Радио

     Бээжинд болж байгаа Солонгосын хойгийн цөмийн асуудлын зургаан талын тавдахь хэлэлцээний хоёр дахь ээлжийн хурал 20-ны өдөр цаашид үргэлжилж, талууд хоёр талын уулзалтууд хийсэн байна.

     БНАСАУ болон Америкийн банк санхүүгийн асуудлын зөвшилцөөн мөн 20-ны үдээс өмнө Солонгосоос Хятадад суугаа элчин сайдын яаманд болж, бусад зарим хоёр талын уулзалт зөвшилцөөнүүд ч болсон байна. 20-ны үдээс хойно Хятадын гадаад харилцааны яамны сайд Ли Жаошин зургаан талын хэлэлцээний олон орны төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзах бөгөөд дараа нь тэргүүн нарын хурал хийнэ.

    Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Кристофер Хилл буудлаасаа Солонгосын төлөөлөгчидтэй хоёр талын зөвшилцөөн хийхээр явахдаа сурвалжлагчид, зургаан талын хэлэлцээний зорилго бол Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, холбогдох орнуудын харилцааг хэвийн болгоход оршино гэж хэлсэн байна.

     Японы төлөөлөгчдийн хэвлэлийн төлөөлөгч Иориуки Чиката 20-ны өдөр хэлэхдээ, зургаан талын хэлэлцээгээр дамжин Солнгосын цөмийн асуудал зохицуулагдах тийш чухал алхам хийхийг Япон хүсч байна. Өнөө талууд Солонгосын цөмийн асуудлыг төвлөрүүлэн авч хэлэлцэх ажлын хэсэг байгуулах тухай бодитой ажил хэргийг хэлэлцэж байна гэжээ. /Урангоо орчуулж, Баатар хянав/