Хятадын Монгол үндэстний хөгжмийн зохиолч Улаантугийн уран бүтээлийн концерт 19-ний орой Бээжингийн Ардын их хурлын ордонд болов. Монгол үндэстний нэрт дуучин Дэдмаа, Тэнгэр , Бүрэнбаяр Цэцэнгэрэл нар түүний бүтээлээс дуулан сонирхуулсан байна.
Улаантуг Өвөр Монголын Хөлөн буйр аймагт төрж тал нутаг нь түүнд хөгжмийн бүтээл зохиох авьяас билэг хайрласан байна.
Улаантуг олон жилийн турш, хөгжмийн 500 гаруй бүтээл туурвин бүтээж, олон бүтээл нь сонсогчдын ташаалыг хүлээж монгол нутагт төдийгүй Хятад даяарт өргөнөөр дэлгэрсэн юм. /Сурвалжлагч Урангоо, Баатар хянав/
|