• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-20 18:40:56    
Хятад улс юаний ханшийг ашиглаагүй

Синьхуа Агентлаг

     Америкийн сангийн яам 19-ний өдөр тайлан нийтэлж, Хятад улс юаний ханшийг зориуд ашиглан Америктай шударга бус худалдаа хийгээгүй юм гэжээ.

     Тайланд тэмдэглэхдээ: Америкийн гол гол худалдааны түншүүдэд юаний ханшийг ашигласан ямарваа байдал гараагүй. Энэ оны эхний хагас жилд Хятад улс санхүүгийн салбар болон худалдааны зах зээлийн өөрчлөлтийг эрчимжүүлэх нааштай арга хэмжээг авснаар, юаний ханшийн тогтолцооны уян хатан чанар нь 2005 оны сүүлийн хагас жилийнхтэй харьцуулбал нилээд дээшилсэн байна. Гэвч энэ уян хатан чанар нь шаардлага хангаагүй байна гэжээ.

     Холбогдох дүрэм тогтоолын дагуу, Америкийн сангийн яам Конгресст олон улсын эдийн засаг болон ханшийн бодлогын байдлын тайланг 6 сар болгонд дэвшүүлэх ёстой юм. Тайланд валютын ханшийг ашигласан улс орон болон эдийн засгийн цогцоор тогтоогдвол Америкийн худалдааны хориг арга хэмжээг хүлээж мэдэх юм . /Рэнчинсоо орчуулж,Урангоо хянав/