• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-21 17:54:14    
6 талын хэлэлцээний хурал дөрөвдөх өдрөө үргэлжилж байна

Хятадын Олон Улсын Радио

     Бээжинд болж байгаа Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талын тавдах хэлэлцээний хоёрдохь ээлжийн хурал өнөөдөр дөрөвдөх өдрөө үргэлжилж байна.

     6 талын хэлэлцээний хэвлэлийн төвөөс мэдээлсэн мэдээгээр, өнөөдрийн үдээс өмнө Хятад БНАСАУ, Хятад Америкийн хоёр талын зөвшилцлөг өндөрлөв. Үдээс хойш Хятад БНСУ, Хятад Япон, Хятад Оросын хоёр талын зөвшилцлөг хийх юм байна.

     Өнөө 6 талын хэлэлцээ бодитой асуудлын хэлэлцээнд оржээ. Хятадын тал нааштай эедүүлэг хийж, хэлэлцээ дуусах үед талуудыг нэг баримт бичиг тохироцуулахаар чармайж байна. Хэлэлцээ дуусах хугацаа тогтоогтоогүй, 22 хүртэл үргэлжлэх байх.

     Японы төлөөлөгчдийн тэргүүн Кенуи циро Сасае өнөөдрийн үдээш өмнө хэлэхдээ: хүчин чармайлтууд гаргаж байгаад, хэлэлцээг ахиулахад Япоы тал бэлэн байна гэжээ. Өнөөдрийн 6 талын хэлэлцээг зохион байгуулагч орон Хятад улс талуудын байр суурийг зохицуулжээ. Японы төлөөлөгчид Америк, Хятадын талтай хоёр талын хэлэлцээ хийсэн гэж тэрээр тэмдэглээд, 21-нд бүгд хурал хийгээгүй, учир нь талууд хоёр талын хэлэлцээг амжилттай хийлгэх гэсэн зорилготой юм гэжээ.

     Хэлэлцээ нь баримт бичгийн хэлбэрээр байдлын ахицыг тусгах шатанд орох гэж байна гэж Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Хилл мөн өдөр илэрхийлжээ. /Баясгалан орчуулж Баатар хянав/