БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү БАнгүө болон Ерөнхий сайд Вэнь Жябао 21-ний өдөр Бээжинд, Хятадад айлчилж байгаа Казакстаны Ерөнхийлөгч нурсултан Абишевич Назарбаевтай уулзсан байна.
Уулзах үеэр Ү Бангүө хэлэлдээ, Тайвань, Түвдийн асуудал болон "зүүн Туркстаны хагалан бутраачидад" цохилт өгөх асуудал дээр Хятадыг дэмжсэн Казакстанд талархаж байна. Казакстаны улс орныхоо байдлын дагуу сонгосон хөгжлийн замыг Хятад улс хүндэтгэж байна. БХАТИХ Казакстаны парламенттай олон зам сувгаар олон дархаргад найрсаг харилцаа цаашид хөгжүүлж, Хятад Казакстаны стратегийн түншийн харилцааг гүнзгий хөгжүүлэхэд хувь нэмрээ үзүүлэх болно гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Баатар хянав/
|