Хятадын зүүн өмнөд тэнгисийн эргийн Шямэний эдийн засгийн онцгой район байгуулагдаад 25 жил болж байна. Шямэний эдийн засгийн онцгой район "хошуучлагч", "цонх", "туршилтын цэг"-ийн үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн онцгой районы хөгжлийн шинэ байдлыг тасралтгүй бий болгох хэрэгтэй гэж УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 22-ны өдөр Шямэньд илэрхийлсэн байна.
Тэрээр Шямэний эдийн засгийн онцгой район байгуулагдсны 25 жилийн ойг тэмдэглэх цуглаан дээр хэлэхдээ, 25 жилийн байгуулалтаар Шямэнь Хятадын өөрчлөлт, нээлттэй болгохын өмнө эгнээнд явж, дэд бүтэц бүрэн, хотын чадавхь хөгжсөн, хүн амьдрах сайхан нөхцөлтэй, дотоод гадаадад алдаршсан тэнгисийн эргийн орчин үеийн хот болон хөгжсөн байна. Шямэний эдийн засгийн онцгой районы өөрчлөлт хувьралт бол Хятадын өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойших түүхэт өөрчлөлтийн хуриангуй зураг юм гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|