• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-22 18:44:49    
Зургаан талын хэлэлцээ завсарлав

Хятадын Олон Улсын Радио

     Бээжинд болсон Солонгосын хойгийн цөмийн асуудлын тухай зургаан талын тавдугаар хэлэлцээний 2-р шатны хурал 22-ны өдөр "даргын мэдэгдэл" батлаад завсарлав гэж Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Ү Давэй мэдэгдэв.

     Тэрээр хэлэхдээ, зургаан талын тавдугаар хэлэлцээний 2-р шатны хурал 18 – 22-ны өдрүүдэд Бээжинд болов. Талууд хамтын мэдэгдэлийг хэрэгжүүлэх болон эхний үе шатанд талуудын авах үйл ажиллагааны талаар ашигтай зөвлөж, эхний төсөл дэвшүүлсэн байна. Талууд мөн хоёр талын олон удаагийн зөвшилцөөнөөр бие биеийн анхаарал тавьж байгаа асуудлыг зохицуулах талаар саналаа илэн далангүй, гүнзгий солилцов. Хурлыг завсарлаж, нийслэлдээ тайлагнаж, хурлаа эртхэн сэргээхийг талууд зөвшөөрөв гэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\