Бээжинд болж байгаа Солонгосын хойгийн зургаан талын тавдахь хэлэлцээний 2 дахь ээлжийн хурал 22-ны өдөр 5 хоног үргэлжиллээ. Одоогоор Хятадын тал энэ удаагийн хэлэлцээний өндөрлөх цаг хугацааг хараахан мэдэгдээгүй байна.
Зургаан талын хэлэлцээний хэвлэл мэдээллийн төвийн мэдээнээс үзвэл, 22-ны үдээс өмнө, Хятадын тал БНАСАУ, Америк, БНСУ, Япон болон Орос 5 талтай хоёр талын зөвшилцөөн хийж, үдээс хойш тэргүүн нарын хурал хийх юм байна.
Энэ удаагийн зургаан талын хэлэлцээ 21-ний өдөр хоёр талын уулзалт болон зөвшилцөөн хийсэн байна. Хятадын төлөөлөгчдийн хэвлэлийн төлөөлөгч Жян Юй хэлэхдээ, мөн өдөр болсон зөвшилцөөн нь талуудын нийтлэг ойлголтод хүрч санал зөрөлдөөнөө багасгахад тустай юм гэжээ.
Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Кристофер Хилл 21-ний орой буудалдаа ирээд , 21-ний өдрийн Америк, БНАСАУ-ын төлөөлөгчдийн хоёр талын зөвшилцөөн үр дүнд хүрч чадаагүй, 22-ны өдрийн хурлаар ололт амжилтанд хүрэхийг хүсч байна гэж хэлсэн байна./Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав/
|