Бээжинд болж байгаа Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын тавдахь хэлэлцээний хоёрдугаар шатны хурал 22-ны өдөр тавдахь өдөртөө үргэлжлэв. Хэлэлцээ 22-ны өдөр өндөрлөнө гэж зарим мэдээнд тэмдэглэжээ.
Өнөө Хятадын тал идэвхтэй эедүүлэг хийж, хэлэлцээг ололт амжилттай болгохоор чармайж байна. 22-ны өдөр Хятадын төлөөлөгчид бусад 5 талтай тус тус хоёр талын зөвшилцөө хийв. БНАСАУ, Америк хоёр орны төлөөлөгчид үргэлжлэн зөвшилцөө хийжээ.
Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Хилл 22-ны үдээс өмнө хэлэхдээ, хэлэлцээ өнөө ямар ч ахицтай болоогүй байна. Цөмийн төлөвлөгөөгөө орхих асуудал дээр чин үнэнч санаатай байхыг БНАСАУ-саас би шаардаж байна гэжээ. Хилл 23-ны үдээс өмнө Бээжингээс мордох юм байна.
БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Чун Юн Ву 22-ны үдээс өмнө хэлэхдээ, 22-ны өдрийн хэлэлцээ ач холбогдолтой үр дүнд хүрч чадах эсэхийн зангилаа нь БНАСАУ ямаршуухэн санал гаргах явдал юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, өнөө мөн их олон үндсэн санал зөрөлдөөн байгаа, талууд чин үнэн сэтгэлээр цаашид зөвшилцөх шаардлагатай байна гэжээ.
Японы төлөөлөгчдийн тэргүүн Кеничиро Сасае 2-ны өдөр хэлэхдээ, 22-ны өдрийн хэлэлцээ нь үр дүнд хүрэх чухал боломж гэдгийг БНАСАУ-ын тал ойлгохыг би хүсэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, хэлэлцээг тодорхой үр дүнд хүргэхийн төлөө Японы тал цаашид чармайна. БНАСАУ-ын тал 22-нд байр сууриа өөрчлөхгүй юм бол хэлэлцээний хэтийн төлөв маш ноцтой болно. БНАСАУ-ын тал их талаас асуудлыг магадалж үзэхийг Японы тал хүсэж байна гэжээ.\Баясгалан орчуулж, Цэцэн хянав\
|