Зул сарын баярын урьд шөнө Бээжингийн сүмүүдэд хүмүүс дүүрч, Бээжингийн Шуан ү мэний Католик шашны нэртэй том сүмд энэ шөнө бүх Хятадын олон газрын сүжигтэн олон цугласан банйа.
Зул сарын баярын битүүний залбирал үдээс хойшийн 5 цагаас эхлэв. Сүмийн хүрээнд хожимдож ирсэн хүмүүс дүүрчээ. Ажилтнуудын тооцоолсноор, эхний ээлжийн залбиралд 1500 гаруй хүн оролцлоо. БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга, Хятадын Католик шашны эх оронч нийгэмлэгийн дарга, тэргүүн хамба лам Фү Тиешань сүмд ирж, сүжигтэн нарт ерөөл айлдсан байна. Залбирал өндөрлөх үеэр, хүмүүс бие биедээ шинэ оны мэнд дэвшүүлж, аз жаргал ерөөж байв.
25-ны өдөр зул сарын баярын залбирал бас 4 удаа болох бөгөөд хоёр удаа нь англи хэлээр явагдах юм байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|