Түүхийн асуудалд зөв хандаж, асуудлыг оновчтой шийдвэрлэх бол Хятад Японы харилцааг эрүүл саруул тогтуунаар хөгжүүлэх үндэс мөн гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чин Ган 26-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
Хятад Японы түүхийг хамтаар судлах анхны хурал 26-ны өдөр Бээжинд болсон байна. Чин ган хэлэхдээ: энэ хурлыг хуралдуулж байгаа нь Хятад Япон хоёр орны засгийн газар болон хоёр орны удирдагчын нийтлэг ойлголт юм, энэ хурлаар Хятад Японы хоёр тал яриа хэлцэл болон солилцоогоор холбогдох асуудлыг зохистой зохицуулж, бодитой түүхийн хэргийг зөв ойлгож болох юм гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|