Хятадын Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд Ин Чэнжей 25-ны өдөр Бээжинд хэлэхдээ, 2005 онд, Хятадын мал аж ахуйн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 1 триллион 300 тэрбум юаниас давсан бөгөөд мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах, малын эм зэрэг холбогдох үйлдвэрлэлийн хөгжлийг дайчилсан байна гэжээ.
Тэр мөн өдөр болсон Хятадын мал аж ахуйн нийгэмлэгийн төлөөлөгч 2-р их хуралд хэлэхдээ, Хятадын мал аж ахуйн түргэн хөгжил нь тэжээл бордооны үйлдвэрлэл, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэл, арьс ширний үйлдвэрлэл зэрэг холбогдох үйлдвэрлэлийн хөгжлийг дайчилж, жил бүр хөдөө тосгоны их хэмжээний хөдөлмөр хүчийг ажлаар хангасан байна гэжээ.
Хятадын мал аж ахуйн нийгэмлэгийн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2005 онд, Хятадын махны төрөл, өндөгний төрлийн үйлдвэрлэл нь дэлхийд нэгдүгээр байранд орж, сүүний бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь тавдугаар байранд орсон байна. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав.\
|