Хятадын түүхэн дээр том бүтээл Ганжуур буюу их хөлгөн судрыг редакторлах төсөл албан ёсоор хэрэгжиж эхэлсэн байна. Хятад хэлний энэхүү "Дахин хянан тохиолдуулсан их хөлгөн судар"-ыг 5 жилд бүхнийг редакторлож дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд түүхнээс нааших судрын төрлийг хамгийн бүрэн бүтэн хамруулсан, хэвлэл нь хамгийн их нэр нөлөөтэй, хэрэглэхэд хамгийн дөхөм Буддын шашны сонгодог зохиол юм.
"Дахиж хянан тохиолдуулсан их хөлгөн судар"-т 5600 гаруй төрлийн судар оруулахаар төлөвлөж байна. Найруулан редакторлох төлөвлөгөөний дагуу найруулах комисст бүх Хятадын хэмжээний нэгдүгээр зиндааны эрдэм мэдлэгтэй 100 гаруй эрдэмтэн мэргэжилтэн болон дээд хувраг оролцох бөгөөд 1950 оноос өмнөх бүх буддын шашны ном судрыг бүхнийг системжүүлэн шүүж үзэх юм байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|