Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Тан Жяшюань 25-ны өдөр Бээжинд айлчилж байгаа Японы олон улсын худалдаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлэгийн дарга, Доод танхимын дарга Коно Ёхейтэй уулзахдаа, хоёр орны харилцааны хэвийн хөгжил дахиж харшлалд учрахаас хоёр тал сэргийлэх хэрэгтэй гэж хэлсэн банйа.
Тан Жяшюань хэлэхдээ: Хятад Япон хоёр орны харилцаа сайжран хөгжих нь хоёр орон болон хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх бөгөөд Ази тив болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд ашигтай болохоор хоёр орны ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгийнхэн сайшааж байна гэжээ
Тан Жяшюань тэмдэглэхдээ: Хятад Японы харилцаа өнөө шинэ гараанд байгаа юм. Аз тохиолыг амжиж, Хятад Японы харилцааг нэн өндөр хөгжлийн шатанд ахиулах нь бидэнд тулгарч байгаа хамтын сэдэв болох юм. Иймээс хоёр тал дээд хэмжээний хэлхээ холбоогоо байнга хэвээр байлгаж, хоёр орны харилцааны их талыг хамгаалах хэрэгтэй, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааны харилцаагаа байнга өргөжүүлэн гүнзгийрүүлж, түүхийн болон Тайваний зэрэг томоохон эмзэг асуудлыг зүй зохистой шийдвэрлэж, хоёр орны харилцаа хэвийн ёсоор хөгжих явдал дахин харшлалд учрахаас сэргийлэх хэрэгтэй юм гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|