Юаний ханшийн бий болох механизмийн өөрчлөлт хийсэн нэг жил гаруйн турш юаний ам.доллртай харьцах ханш бага хэмжээгээр өсч, Хятадын эдийн засгийн хөгжил, банк санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөөгүй гэж Хятадын тав банк – Хятадын Ардын банкийн ерөнхийлөгч Жөү Шяочуань 26-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, улс ардын аж ахуйгаа сайн бөгөөд түргэн хөгжүүлэхийн төлөө Хятад улс хойшид банк санхүүгийн төрөл бүрийн өөрчлөлтөө цаашид гүнзгийрүүлж, банк санхүүгийн макро зохицуулалтоо эрчимжүүлэн сайжруулна гэжээ. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|