Хятадын Засгийн газар 29-ний өдөр "2006 оны Хятадын батлан хамгаалах" гэдэг цагаан ном хэвлүүлж, сүүлийн 2 жилийн Хятадын батлан хамгаалах болон армийн орчин үеийн байгуулалтын байдлыг бүх талаар танилцуулах болно.
Үүнийг Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албын эрхлэгч Цай Ү 28-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдээлсэн юм.
Энэ нь Хятадын Засгийн газар 1998 оноос хойш батлан хамгаалахын тухай цагаан номыг 5 дахь удаагаа хэвлүүлж байгаа юм. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав.\
|