Хятадын төрийн эрхт байгууллага–Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны 29-ний өдрийн батлан зөвшөөрсөний дагуу, Хятад улс Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагын зохиогчийн эрхийн гэрээ болон тоглолт, бичилэгийн бүтээгдэхүүний гэрээнд нэгдэн орсон байна.
1996 онд батлагдсан энэ хоёр гэрээ нь шинэ техникийн бий болгосон шинэ асуудалд зориулагдаж, зохиогчийн эрх болон тоглолт, бичилэгийн бүтээгдэхүүний зохиогчийн эрхийг хамгаалахын төлөө, уламжлалын оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлыг дижиталын салбарт, ялангуяа интернетийн салбарт хүртэл өргөтгөөсөн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|