• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-29 15:17:42    
Хятад улс 2 тэрбум 300 сая юаний хөрөнгө оруулж, Шиньжянд хөрш орнууддаа нэвтрэх боомтын авто зам засах гэж байна

Синьхуа Агентлаг

    Хятад улс хойшдын 5 жилд хоёр тэрбум 300 сая юаний хөрөнгө оруулж, Шиньжянаас Орос, Монгол, Казахстан, Киргис зэрэг оронд нэвтрэх боомтын авто замыг шинэтгэн байгуулах гэж байна.

    Шиньжян нь 5600 км урт хилийн шугамтай юм. Өнөө, гадаадад нээлттэй байгаа засмал замын тээврийн гарц 15 байгаа бөгөөд 5 хөрш оронтойгоо зорчигч тээврийн болон бараа тээврийн 101 авто замаар холбогдож, Хятад улсад авто замын боомт гарцыг хамгийн олон нээлттэй болгосон, зорчигч тээврийн болон бараа тээврийн хамгийн олон авто замтай мөн хамгийн урт авто замтай өөртөө засах район болсон байна. 2010 оны эцэс гэхэд, Шиньжянд Үрэмч хотоор төв болгосон хуурай замын хилийн 15 боомт гарцаар эцэсийн буудал болгосон авто замын тээврийн сүлжээ бий болгохоор байна.\Алтаннавч орчуулж, Буян хянав\