• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-29 15:50:06    
Шянганы нийгэм эдийн засгийн хөгжилд тустай бодлого хэрэгжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын төв засгийн газар нь Шянганы эдийн засаг нийгмийн хөгжилд ашигтай бодлогын идэвхтэй хэрэгжүүлж, Шаянган болон дотор газрын хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэн Шянганы олон улсын банк санхүүгийн төв, худалдааны төв, усан тээврийн төвийн статусыг бэхжүүлэх болно гэж Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 29-ний өдөр Бээжинд хэлсэн байна.

    Вэнь Жябао Бээжинд ирж ажлаа тайлагнаж байгаа Шянганы засаг зархиргааны онцгой районы засаг дарга Зэн Иньчуаньтай уулзах үе ингэж хэлсэн байна.

    Вэнь Жябао хэлэхдээ, "Нэг орон хоёр систем"-тэй байх , "Шянганчууд Шянганаа удирдах", дээд хэмжээнд өөртөө засах чиг шугамыг үнэнхүү хэрэгжүүлж, тулгуур хуулийг чанд мөрдөн ажиллах нь Шянганы цэцэглэл хөгжил тогтовортой байхыг биелүүлэх үндсэн баталгаа мөн, ямарч үед гуйваж болохгүй гэснийг Шянганы эх орныхоо мэдэлд буцсан 9 жилийн практик гэрчилж байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\