Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 29-ий өдөр Бээжинд ажлаа тайлагнахаар ирсэн Аомэний засаг захиргааны онцгой районы засаг дарга Хэ Хөүхуатай уулзахдаа, Аомэний онцгой районы засгийн газар нийгмийн олон салбарынхантай нягтран, шинийг үүдэн урагшилж, Аомэний эдийн засаг нийгмийг цаашид зохицонгуй хөгжүүлэхийг хүсч байна гэж илэрхийлсэн байна.
Аомэний нэг жил туршийн эдийн засаг нийгмийн хөгжлийн байдлын тухай Хэ Хөүхуагийн хийсэн тайланг сонссоны дараа Вэнь Жябао хэлэхдээ, одоо Аомэний ерөнхий байдал сайн байна, төв засгийн газар "Нэг орон хоёр систем" байх, Аомэньчууд Аомэниэ удирдах" дээд хэмжээнд өөртөө засах чиг шугамыг хатуу баримталж, тулгуур хуулийг чанд мөрдөн ажиллаж, онцгой районы засгийн газрын хуулийн дагуу засаг явуулах явдлыг үргэлжлэн дэмжих бөгөөд Аомэний төрөл бүрийн үйл хэрэг нэн их хөгжих юм гэдэгт итгэж байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|