Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн газар 29-ны өдөр " 2006 оны Хятадын батлан хамгаалалт" цагаан ном нийтлүүлж, тус зууны дунд үеэр мэдээлэлжсэн арми байгуулах стратегийн зорилтоо биелүүлнэ гэж дэвшүүлсэн байна.
Энэ бол Хятадын засгийн газрын 1998 оноос хойш тавдах удаагаа нийтлүүлж байгаа батлан хамгаалалтын цагаан ном юм. Цагаан номд тэмдэглэхдээ, энх тайван, хөгжил бол мөн л өнөөгийн дэлхийн гол уриа мөн, гэвч Хятадын аюулгүй байдал мөн умдгайлж болшгүй өрсөлдөөн сорилтод нүүрлэж байна. Дотоодын болон олон улсын хүчин зүйлийн холбоо нэмэгдэн эрчимжиж, уламжлалын болон уламжлалын бус аюулгүйн хүчин зүйл харилцан соливчин оршиж байгаа болохоор улс орны аюулгүй байдлыг хамгаалах бэрхшээл ихсэж байна гэжээ.
Батлан хамгаалалтын бодлогын талаар цагаан номд, Хятад улс мөн л хамгаалалтын шинж чанартай батлан хамгаалалтын бодлого хэрэгжүүлнэ гэж тэмдэглэжээ.
Цөмийн асуудлаар Цагаан номд, Хятад улс өөрийгөө хамгаалах цөмийн стратеги баримтлаж, цөмийн хүчин хөгжүүлэхдээ маш тэвчээртэй байгаа бөгөөд ямарч улс оронтой цөмийн зэвсглэлээр хөөцөлдөж байгаагүй, мөн хөөцөлдөхгүй юм гэж тэмдэглэсэн байна. \Алтаннавч орчуулж, Цэцэн хянав\
|