Энэ оны 7-р сарын 1-ний өдөр Хятадын Хөх-нуур Түвдийн төмөр зам нэвтэрснээр Түвдийн аялал жуулчлалын хөгжлийг ахиуллаа. Сэтгүүлч тун саяхан өндөрлөсөн Түвдийн эдийн засгийн ажлын зөвлөлгөөн дээр хэлэхдээ, 2006 онд Түвдийнхэн дотоод гадаадын жуулчдыг давхардсан тоогоор 2 сая 450 мянга хүлээн авсан байна, энэ нь 2005 оны мөн үеийнхээс 36 хувиар өссөн байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Хөх-нуур Түвдийн төмөр зам ашиглалтад орсны дараа Түвдийн аялал жуулчлалыг хөгжүүлсний зэрэгцээ Түвдийн агаарын тээвэр, авто замын тээврийн нэмэгдлийг ахиулсан байна.
Дэлхийн далайн түвшнээс хамгийн өндөр төмөр зам Хө-нуур Түвдийн тамөр зам нь Хөх-нуур мужийн Ши нин хотоос Түвдийн өөртөө засах рйоны төв Лхас хотод хүрч байна. Төмөр замын бүх урт нь 1956 километр юм.\Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|