• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-02 15:27:12    
2007 онд гадаадын хөрөнгө оруулалт тогтвортой нэмэгднэ

Синьхуа Агентлаг

     2007 онд Хятадын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бодитойгоор ашиглах хэмжээ 63 тэрбум 800 сая ам.доллараас даваж, 2006 оныхоос бараг 4% хувиар нэмэгдэх болно гэж Хятадын Шинжлэх ухааны академийн Урьдчилсан судалгааны төвийн саяхан нийтэлсэн судалгааны тайланд төсөөлсөн байна.

     Уг тайланд 2007 онд Хятад улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын ажил төрлийн бүтэц, эх үүсвэрт шилжилгээ хийгээд Хятадын гадаадын хөрөнгийг ашиглахад анхаарах хэрэгтэй асуудлыг зааж гаргасан бөгөөд Хятадын эдийн засгийн өсөлтийн хэлбэрийг өөрчлөх болон аж үйлдвэрийн бүтэцийг сайжруулахад гадаадын хөрөнгө мөнгөөр нэн сайн үүрэг гүйцэтгэхийн төлөө өнөөгийн хөрөнгө мөнгө татан оруулах бодлогод зохистой зохицуулалт хийхийг санал болгосон байна.

     Хятадын Худалдааны яамны бүртгэлээс үзвэл, 2006 оны 1—11-р саруудад Хятадын бодитой ашигласан гадаадын хөрөнгө мөнгө 54 тэрбум 200 сая ам. доллараас даваж 2005 оны мөн үеийнхээс нилээд нэмэгдэж, гадаадын хөрөнгө мөнгийг ашгласан яс чанар, түвшин нь нилээд дээшилсэн юм байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\