2006 оны 12-р сарын 15-ны өдөр болтол, Хятадын өмнөд нутгийн Шэньжэнь хотын гадаад худалдааны экспортын хэмжээ 126 тэрбум 500 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 хувь илүүгээр нэмэгдэж, 14 жил дараалан гадаад худалдааны экспортын хэмжээгээрээ Хятадын том дунд хотуудын дундаа тэргүүлсэн байна.
Шэньжэнь хотын том оврын аж ахуйн нэгжүүд нь нэлээд их экспортлох чадалтай юм, 120 том оврын аж ахуйн нэгжийн экспортын хэмжээ нь бүхий л Шэньжэнь хотын гадаад худалдааны экспортын нийт хэмжээний 70 хувь гаруйг эзэлсэн байна. Үүнээс гадна, Шэньжэнь хотын агаарын тээвэр, төмөр зам, авто зам болон боомт зэрэг олон талын ерөнхийлсөн гадаадад зориулсан иж бүрэн тоног төхөөрөмжтэй боомт нь Шэньжэнь хотын гадаад худалдаанд таатай орчныг бий болгож өгсөн байна. /Хүчит орчуулж, Буян хянав\
|