Хятадын баруун өмнөд нутгийн Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Район энэ жил 200 сая юаний хөрөнгө мөнгө оруулан хөдөө тосгоны 400 мянган ажиллах хүчийг ажил мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулах гэж байна.
Гуаншигийн энэ оны хөдөө тосгоны ажиллах хүчийг бэлтгэл сургалтад хамруулж, хөдөө аж ахуйгаас шилжүүлэн ажлаар хангах ажлыг мөн засгийн газар тэргүүлэн зохион байгуулж, ажиллах хүч гаргахаар гол болгож, бэлтгэн хүмүүжүүлэх, ажлаар хангах, эрх ашгийг нь хамгаалах ажлын механизмаа цаашид бэхжүүлж, ажлаар хангах үйлчилгээгээ боловсронгуй болгох юм байна.
Гуаншигийн холбогдох байгууллагын бүртгэлээс үзвэл, Гуаншид өнөө хөдөө тосгоны 4 сая 600 мянган ажиллах хүч хөдөө аж ахуйгаас шилжин ажлаар хангагдах хүсэлтэй байгаа юм байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|