2007 онд Хятадын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын нэмэгдлийн хэмжээ буурч мэднэ гэж Хятадын Шинжлэх ухааны академийн Урьдчилан тооцох судалгааны төвийн тун саяхан хийсэн судалгааны тайланд тооцоолсон байна.
Хөрөнгө оруулалтын нэмэгдэл дэндүү түргэн байгаа бол Хятадын өнөөгийн эдийн засгийн хамгийн хурц асуудал мөн бөгөөд Хятадын макро зохицуулалт хийх гол асуудал юм. Хөрөнгө оруулалт дэндүү түргэн нэмэгдэж байгаа байдлыг тогтоон барихын тулд, өнгөрсөн оны 2-р улирлаас эхлэн Хятадын холбогдох салбар нь зээлийн хүүг өсгөх, шинээр эхлүүлэх төслийг шалгах зэрэг арга хэмжээнүүд авсан юм байна. Өнгөрсөн оны 7-р сараас Хятадын хөрөнгө оруулалтын нэмэгдэл аажмаар буурсан боловч нэмэгдлийн хэмжээ нь мөн л өндөр байгаа юм байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|