• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-04 16:03:32    
Шян суурины аж ахуйн нэгжүүдийн нэмэгдэл өртөг 8 триллион шахам юаньд хүрнэ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын засгийн газрын төлөвлөгөөний дагуу, 2010 онд Хятадын шян суурины аж ахуйн нэгжүүдийн нэмэгдэл өртөг 7 триллион 980 тэрбум юаньд хүрч, эдгээр аж ахуйн нэгжүүдийн ажиллах хүний тоо нь 150 сая гаруйд хүрэх болно гэж сурвалжлагч 4-ний өдөр Хятадын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлсэн байна.

     Хятадын шян суурины аж ахуйн нэгж гэдэг нь тариачдын байгуулсан таваарын үйлдвэрлэл, бараа солилцох, үйлчлэх үйл ажиллагаа явуулдаг эдийн засгийн байгууллага юм. 1979 оноос хойш, Хятадын шян суурины аж ахуйн нэгжүүд түргэн хөгжсөн бөгөөд өнөө Хятадын эдийн засгийн чухал тулгуур хүчин болсны зэрэгцээ хөдөө тосгоны илүүдэл ажиллах хүчийг ажлаар хангах талаар чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. \Цэцэн орчуулж, Буян хянав\