• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-04 17:23:26    
Хөдөө аж ахуйн бүтээгдхүүний импорт экспортын нийт хэмжээ 57 тэрбум ам доллараас давжээ

Хятадын Олон Улсын Радио

     2006 оны 11-р сарыг дуусталх байдлаар, Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдхүүний импорт экспортын нийт хэмжээ 57 тэрбум 210 сая ам долларт хүрч, 2005 оны мөн үеийнхээс 13 хувь орчим нэмэгджээ. Үүний дотор импорт нь 940 сая ам долларт хүрлээ гэж сурвалжлагч Хятадын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэв.

     Тоо баримтаас үзвэл, 2006 оны 11-р сарыг дуусталх байдлаар Хятадын үр тарианы импорт экспортын хэмжээ ихээр буурч, малын ашиг шимийн худалдааны алдагдал улам ихэссэн байна. Хойт Америк тив, Өмнөд Америк тив, Ази, Европ нь Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортолдог гол зах зээл болж байгаа юм байна.

     Хятад улс ДХБ-д элссэнээс хойш хөдөө аж ахуйн бүтээгдхүүний импортын хэмжээ түргэн нэмэгдэж, импорт экспортын худалдаа ашигтай байснаасаа алдагдалтай болж, импортын дарамт нэмэгдсээр байна. Өнөө Хятад улс дэлхийд хөдөө аж ахуйн бүтээгдхүүн импортолдог дөрөв дэх том орон болсон байна /Баясгалан орчуулж, Цэцэн хянав/