1000 гаруй жилийн тэртээ оршин тогтнож байсан Баруун Шя улсын үеийн буддын шашны шавар барын судрыг саяхан Хятадын баруун хойт нутгийн Ниншягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Районоос илрүүлжээ.
Ниншягийн Түүх Соёлын Дурсгалт Зүйлс, Археологи Судлалын Газрын эрдэм шинжилгээний ахлах ажилтан танилцуулж хэлэхдээ, энэхүү судрын нэг нүүрт уг барыг хэдэн дэс дарааллаар бүтээдгийг тодорхой тэмдэглэсэн байна. Энэ дэс дараалал бол үсэг өрөх хэвлэлд шаардагддаг зүйлүүд юм гэлээ.
Хятадын эртний 4 том нээлтийн нэг болсон үсэг өрөх хэвлэлийн технологи бол Хятад улсаас дэлхийн соёл иргэншилд оруулсан чухал нэмэр хандив юм. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|