Шинэ он гараад Хятадын Манжуур боомтоор нэвтрэх Оросын жуулчдын виз даруулж байгаа хүний тоо ихээр нэмэгдэв. 1-р сарын 5-ны өдөр гэхэд л Оросын 460 гаруй хүн аялал жуулчлал болон айлчлалын чиглэлээр виз даруулах өргөдөл дэвшүүлжээ. Энэ нь 2005 оны мөн үеийнхээс 6 дахин нэмэгдсэн байна.
Танилцуулснаар, Өвөр Монголын Өөртөө Засах Районы Манжуур боомтоор Оросын жуулчдын хил нэвтрэх виз даруулж байгаа хүний тоо олноор нэмэгдсэний гол шалтгаан нь Хятадын виз дарах хураамж ихээр буурч, Хятадын өмнөд нутгийн дулаахан тааламжтай цаг агаар нь Оросын хүмүүсийн сонирхлыг татаж байгаагийн зэрэгцээ Хятадын зүүн хойт нутгийн мөс цасны аялал жуулчлалын улирал болсон болохоор, Оросын олон арван жуулчид Манжуур боомтоор нэвтэрч Харбин, Гуанчжөү, Шэньжэнь, Саньяа зэрэг газраар аялан жуулчлахыг сонгож байгаа юм байна.
Манжуур нь Монгол, Оростой хиллэсэн Хятадын эх газрын хамгийн чухал боомтын нэг юм. /Баясгалан орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|