Хятадын хөдөлгөнт холбооны Өвөр Монголын салбар компани 10 мянга гаруй хэрэглэгчдэд монголоор үйлчлэх утсыг тун саяхан ажиллуулж, мөн өдөрт ашигласан хүн давхардсан тоогоор 210 мянгад хүрсэн байна.
Монгол үндэстний хэлний заншилийг хүндэтгэж Хятадын хөдөлгөнт холбооны Өвөр Монголын салбар компани хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг нарийн ойлгосны үндэс дээр үйлчилгээний системдээ харьцангуй зохицуулалт хийж, монгол хятад хос хэлтэй бөгөөд соёлын мэдлэг боловсрол өндөр залгагч урьж ажиллуулсан байна.
Хятадын үндэстний цөөнхийн ард түмний амьдралын түвшин дээшлэн гар утасны холбоо сүлжээний бүрхэлт өргөжихийн хирээр үндэстний цөөнхийн гар утас ашиглах иргэд олон болсон байна. Зарим үйлдвэр аж ахуйн нэгж 10 гаруй үндэстний цөөнхийн үсэг бичгээр ажиллах гар утас үйлдвэрлэсэн байна. Олон үндэстний үсэг бичгээр мессеж явуулах аргыг ч өнөө судалж байна. /Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|