
Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Тан Жяшуань 8-ны өдөр Бээжинд айлчилж байгаа Японы цэвэр бодлоготны намын дарга Ота Акихиротой уулзсан байна.
Уулзалтын үеэр Тан Жяшуань хэлэхдээ, өнөө Хятад Японы харилцаанд Хятад Японы стратегийн харилцан ашигтай байх харилцааны агуулга болон хүрээг судалж тогтоох, хоёр орны тал бүрийн, өргөн хүрээн дэх, олон давхаргын харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлж, гүнзгийрүүлэх зэрэг чухал сэдэв тулгарч байна. Хоёр тал хоёр орны харилцааны хөгжлийн зөв чиглэлийн дагуу хоорондын хөгжилдөө зөв хандаж, түүх болон Тайвань зэрэг том чухал эмзэг асуудлыг зохистой зохицуулж, Хятад Японы харилцааг урт хугацаанд, сайн сайхан, тогтвортой хөгжихийг батлах ёстой гэжээ.
Ота Акихиро нарын зэрэг хүмүүс нь ХКН-ын урилгаар Хятадад айлчилж байгаа юм. \Г. Сайн-Өлзий орчуулж,Урангоо хянав.\
|