Хятад Монгол хоёр орон хоорондын ойлголцол итгэлцлээ цаашид нэмэгдүүлэн, хоёр армийн харилцаа гүнзгийрэн хөгжихийг ахиулахад Хятадын тал бэлэн байна гэж Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Цао Ган-чуань 8 ны өдөр Бээжинд илэрхийлсэн байна.
Сайд Цао Ган-чуань, Хятад Монголын сэргийлэлтийн аюулгүйн 2-р удаагийн зөвшилцөөнд оролцохоор ирсэн Монгол улсын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Борбаатартай уулзахдаа ингэж хэлсэн юм.
Цао Ган-чуань хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орон, сайн хөршийн харилцан итгэлцсэн түншийн харилцаа тогтоож, хоёр орны харилцаа хөгжлийн шинэ шатанд орсон байна. Хятад улс хөрш оронтойгоо сайхан харилцаж, хөрш оронтойгоо түншлэх чиг шугам баримтлан , найрсаг сайн хөрш, амгалан тайван хөрш, баян чилээлэг хөрш болох бодлогыг ямагт баримтлан Монгол улстай тал бүрийн хамтын ажиллагаа өрнүүлэх болно. Хятад Монгол хоёр армийн харилцаа ч сайн сайхан байдлаа хэвээр хадгалсаар бөгөөд холбогдох салбаруудад үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлсэн байна гэжээ.
Борбаатар хэлэхдээ, Хятад улстай найрсгаар хөршлөхийг хэлбэрэлтгүй баримтлах бол Монгол улсын гадаад бодлогын чухал чиг шугам мөн. хил хамгаалалт, Олон улсын энхийг дэмжин сахиулах, бүс нутгийн хамтын ажиллагаа болон терроризмтэй тэмцэх зэрэг асуудлаар хамтын ажиллагаагаа цаашид өргөтгөхийг хүсч байна гэжээ. \Уртнасан орчуулж,хянав.\
|