• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-09 17:29:37    
Террорист байгууллага болон террорист этгээдийн гэмт ажиллагаанд үргэлжлэн эрс цохилт өгнө

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ү Хэпин 9-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс үргэлжлэн хатуу арга хэмжээ авч, Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэн хуулийн дагуу Террорист байгууллага болон террорист этгээдийн гэмт ажиллагаанд үргэлжлэн эрс цохилт өгнө гэжээ.

      Хятадын баруун нутгийн Шинжаны цагдаагийн байгууллага сүүлийн үед " Зүүн Туркестаны Лалын хөдөлгөөн"-ий террорист сургууль хийдэг хуаранг сүйрүүлж, 18 Зүүн Туркестаны террорист этгээдийг устгаж, 17 хүнийг баривчилж, террорист ажиллагаанд хэрэглэдэг зэр зэвсэг сум дарь олзолсон байна.

      Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яамны 9-ний өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Ү Хэпин үүнтэй холбогдуулан хэлэхдээ, Хятадын засгийн газар ямарваа хэлбэрийн террорист ажиллагааг эсэргүүцнэ. Хятадын засгийн газар террорист ажиллагаанд цохилт өгөхдөө урьдчилан сэргийлэхэд чиглүүлэн, санаачлагатайгаар цохилт өгч үр ашигтай ажиллаж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно. Хятад улс "Эрүүгийн хууль", "Улс орны аюулгүй байдлын хууль" тэрчлэн Олон улсын холбогдох гэрээний дагуу, террорист байгууллага болон террорист этгээдийг илчлэн илрүүлэх болно гэжээ. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/