
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Жинь-чао 9-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Японы засгийн газрын байгууламжид ямар өөрчлөлт гарсан ч үргэлжлэн энх тайван хөгжлийн замаар замнахыг Хятадын тал Японы талд хүсч байна гэжээ.
Японы батлан хамгаалахын танхимыг 9-ний өдөр албан ёсоор батлан хамгаалах яам болгон өөрчилсөн байна. Лю Жинь-чао үүнд холбогдуулан сэтгүүлчид хэлэхдээ, Япон энх тайван хөгжлийн чиг хандалгыг баримтлах нь Японы өөрийн хэнь язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй, бүс нутгийн тогтвортой байдал, хөгжилд ч ашигтай юм гэж Хятадын тал үзэж байна. Үргэлжлэн энх тайван хөгжлийн замыг баримтлахыг Хятадын тал Японы талд хүсч байна гэжээ./Рэнчинсоо орчуулж, Баатар хянав/
|