• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-10 18:08:12    
ХКН авилгын эсрэг хүчтэй тэмцэнэ

Синьхуа Агентлаг

     ХКН-ын төв хорооны сахилага бат шалгах комиссын 7-р бүгд хурал 8-наас 10-ны өдөр Бээжинд хуралдав. Хурлаас 10-ны өдөр нийтэлсэн тайланд харуулсанаар, ХКН авилгын эсрэг үргэлжлэн хүчтэй тэмцэх юм байна.

      Тайланд тэмдэглэхдээ, 2006 онд Хятадын ариун цэгцээр засаг барих бүтээн байгуулалт болон авилгын эсрэг тэмцэх ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, онцгойлон худалдааны ажил төрөл дэх авилгыг арилгах, авилгатай холбоотой хүмүүсийг илрүүлэх, иргэдийн ашиг сонирхолыг хохироосон шудрага бус ажиллагааг залруулах зэрэг талаар зохих амжилттай болсон байна гэж уг бүгд хурал үзсэн байна гэжээ. Удирдах байранд байгаа хүмүүсийн боловсорлыг чухалчилж, хянаж шалгах болон ариун цэгц сахилагатай байхыг эрхмэлж, чухал том хэргүүдийг байцаан илрүүлж, иргэдийн ашиг сонирхолыг хохироосон шудрага бус ажиллагааг залруулж, уг үндсээс нь зохицуулахыг баримталж, авилгын эсрэг мехнизмийн шинийг үүдэхийг ахиулна гэж бүгд хурал дэвшүүлсэн байна. /Ч.Гантөмөр орчуулж,Баясгалан хянав/