Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 11-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Мьянмарын байдал бүс нутгийн болон олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлэл болоогүй. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мьянмарын асуудалд оролцохыг Хятад улс эрэс эсэргүүцнэ гэжээ.
Тэрээр Америкийн засгийн газар саяхан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Мьянмарын засгийн газарт чиглэсэн тогтоолын төсөл дэвшүүлсэн тухай ярих үе хэлэхдээ, Мьянмарын асуудал бол бүрмөсөн түүний дотоод хэрэг мөн. Мьянмарын асуудлыг зохицуулахын тулд олон улсын хамтын нийгэмлэг бүтээлч туслалцаа олгож, АСЕАН болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элчийн эедүүлэгхийн хүчин чармайлтыг дэмжиж, Мьянмарын засгийн газрын олон улсын хамтын нийгэмлэгтэй үргэлжлэн хамтран ажиллаыг урамшуулах ёстой гэжээ.
Лю Жяньчао үүний зэрэгцээ хэлэхдээ, болгоомжтой байж, хариуцлагатай байр суурь авч, Мьянмарын байдлыг цаашид гааруулах ажиллагаа авахаас зайласхийхийг Хятадын тал холбогдох орнуудад уриалж байна гэжээ./Баатар орчуулж, Цэцэн хянав/
|