Хятадад зэвсэг нийлүүлэх талаар Европын холбооны тависан хориг арга хэмжээг цуцлахыг хориглохоо холбогдох тал зогсох ёстой гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Лю Жяньчао 11-ний өдөр Бээжинд хэлсэн байна.
Японы удирдах хүн тун саяхан Англид айлчлахдаа Европын холбоо Хятадад зэвсэг нийлүүлэх тухай хоригоо цуцлах нь зүүн Азийн бүс нутгийн энх тайванг заналхийлах болно гэж хэлсэн байна. Үүнд Хятадын тал ямар тайлбар хийх бэ гэж мөн өдөр хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлч сонирхсонд Лю Жяньчао хэлэхдээ, энэ хоригоо цуцалахыг Хятадын тал Европын холбоонд шаарааж байгаагийн зорилго бол улс төрийн талаар Хятадыг гадуурхахаа болихыг Европын холбоонд шаардахын төлөө юм. Европын холбоо түүхийн урасгалыг дагаж, эртхэн зөв шийдвэр гаргах ёстой гэж Хятад улс үзэж байна гэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\
|