
Мьянмарын асуудлаар Америк Английн дэвшүүлсэн тогтоолын төсөл нь 12-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн санал оруулалтаар батлагдаж чадаагүй. Бээжингийн цагаар 1-р сарын 13-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Мьянмарын асуудлаархи тогтоолын төсөлд холбогдуулан санал оруулалт хийж, Хятад, Орос, Өмнөд Африк татгалзах санал оруулав.
Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лю Жяньчао 13-ны өдөр үүнд холбогдуулан сэтгүүлчийн асуултанд хариулж хэлэхдээ, Мьянмарын байдал нь бүс нутаг жич олон улсын энх тайван аюулгүй байдалд заналхийлал болоогүй, Аюулгүйн зөвлөл хэрэв Мьянмарын асуудлаар тогтоол батлах юм бол Аюулгүйн зөвлөлийн үүрэг болон нэр хүндийг хохироох болно гэжээ.
Лю Жяньчао хэлэхдээ, Мьянмарын байдал нь бүс нутаг жич олон улсын энх тайван аюулгүй байдалд ерөөс заналхийлал болоогүй. Аюулгүйн зөвлөл хэрэв Мьянмарын асуудлаар тогтоолын төсөл батлах юм бол "НҮБ-ын дүрм"-ээс Аюулгүйн зөвлөлд олгосон үүрэг хариуцлагын хүрээнээс давах болно гэж Мьянмарын хөрш зэргэлдээ орон жич АСЕАН-ны орнууд болон эвсэлд үл нэгдэх хөдөлгөөниг оролцуулсан олон улсын хамтын нйигэмлэгйин зонхилох гишүүн орон үзэж байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж Номин хянав\
|