Хятадын төв банк – Хятадын Ардын банкийн 15-ны өдөр нийтлүүлсэн банк санхүүгийн шинэ тоо баримтаас үзвэл, Хятадын гадаад валютын нөөц нэг триллиин ам.доллараас давсан юм байна.
Төв банкийн тоо баримтаас үзвэл, 2006 оныг дуустлах байдлаар Хятадын гадаад валютын нөөц нэг триллион 66 тэрбум 300 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 гаруй хувиар өссөн юм байна. Хятад улс нь дэлхийн гадаад валютын нөөц нь нэг триллион ам.доллараас давсан анхны орон болжээ. \Цэцэн орчуулав\
|