• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-15 15:37:03    
Бээжин хот оюуны өмчийн эрхийг хамгаалах эрч хүчээ цаашид эрчимжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио

     Бээжин хотынхон оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлын 2006—2010 оны хөгжлийн хөтөлбөрөө 15-ны өдөр албан ёсоор нийтэлжээ. Бээжин хот оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлын системээ цаашид цэгцэлж, оюуны өмчийг хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлнэ гэж уг баримт бичигт тэмдэглэсэн байна.

     Бээжин хот патентын эрх, барааны тэмдэг, зохиогчийн эрх зэрэг оюуны өмчийн эрхийг хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлнэ. Холбогдох талууд гүйлгээний салбар дахь хуурамч патенттай бараа бүтээгдэхүүнийг дорвитой шалгаж, эрхэнд халдсан, барааны хуурамч тэмдгийг шалгах эрч хүчээ нэмэхийн зэрэгцээ бас компьютерын программ хангамж, зохиогчийн эрхийн зөвшөөрлийн харилцааны орчин бүрдүүлэн, зохиогчийн эрхийн ажил төрлийн хөгжлийг ахиулж, эрхэнд халдсан, хулгайгаар олшруулах ажиллагааг хориглох болно. Үүнээс гадна, уулын үйлдвэрлэсэн газрын шошго тэмдэг, ургамлын шинэ сорт, худалдааны нууцлал зэрэг салбарын оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлыг цаашид сайн хийнэ. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\