Хятадын Засгийн газар Худалдааны ашгийн зөрөөг багасгах ажлыг энэ оны гадаад худалдааны хөгжлийн тэргүүн чухал үйл хэрэг болгоно гэж Хятадын Худалдааны Яамны сайд Бүө Шилай 15-ны өдөр амлалт хийжээ.
Бээжинд болсон бүх Хятадын худалдааны ажлын хурал дээр, Бүө Шилай хэлэхдээ, худалдааны ашиг хэт ихсэх нь Хятадын дотоодын эдийн засгийн тэнцвэртэй хөгжихөд ашиггүй төдийгүй бас гадаад эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үргэлжлэн хөгжихөд ч ашиггүй юм гэжээ. Боловсруулах худалдааны тухай бодлогоо цаашид боловсронгуй болгож, экспортын бүтцээ сайжруулж, дотоодын нөөц баялаг, эрчим хүчний зарцуулалт ихтэй, ерөнхий үр ашиг тааруухан экспортын ажил төрлийг нухацтай тогтоон барьж, үүний зэрэгцээ, арга хэмжээ авч байгаад тэргүүний технологийн түвшинтэй тоног төхөөрөмж зэрэг дотоодод эрэлт хэрэгцээтэй байгаа бүтээгдэхүүний импортлох хэмжээгээ өргөтгөхийг тэрээр холбогдох талуудад шаарджээ. /О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\
|