![]( /mmsource/images/2007/01/16/xinsrc_0320104152302703324367.jpg)
Хятад улсын Дарга Хү Жиньтао 15-ны өдөр Бээжинд Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Шарипович Рахмоновтой хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, харилцан сонирхсон асуудлаар санал бодлоо солилцжээ.
Хү Жиньтао хэлэлцээний үеэр хэлэхдээ, Хятад Тажикстаны дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ойд тохиож байгаа Ерөнхийлөгч Эмомали Шарипович Рахмоновын энэ айлчлал Хятад Тажикстан хоёр орны өнгөрсөн түүхээ эргэн санаж, ирээдүйгээ төсөөлж, Хятад Тажикстаны найрсаг хамтын ажиллагааны харилцааны цаашдын хөгжлийг ахиулна гэдэгт итгэж байна гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|