• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-16 15:24:53    
Хятад, Тажикстан эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио

     Хятад, Тажикстаны худалдаа хөрөнгө оруулалтын дээд хэмжээний чуулга уулзалт 16-ны өдөр Бээжинд боллоо. Уг чуулга уулзалтад оролцсон Хятад, Тажикстан хоёр орны удирдах хүмүүс хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлнэ гэж илэрхийлжээ.

     Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ү И чуулга уулзалт дээр үг хэлж, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудалтай холбогдуулан, хоёр талын худалдааны цар хэмжээг өргөтгөхийн зэрэгцээ худалдаан дахь шинэ техникийн болон нэмүү өртөг ихтэй бүтээгдэхүүний хувийн жинг нэмэгдүүлэх, харилцан хөрөнгө оруулах, гэрээгээр барилга барих, хөдөлмөр үйлчилгээний хамтын ажиллагаа хийх ажил төрлийг хөгжүүлэх, олон улсын байгууллага болон олон улсын санхүүгийн байгууллагын хөрөнгө мөнгийг татан оруулах, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хүрээнд бүс нутаг дамнасан хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх зэрэг санал дэвшүүлсэн байна.

     Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Шарипович Рахмонов чуулга уулзалт дээр хэлэхдээ, Хятадын аж ахуйн нэгжүүд Тажикстаны усны аж ахуй, усан цахилгаан станц, уул уурхай, хөвөн, хөнгөн цагааны анхны боловсруулалт зэрэг салбарт хөрөнгө оруулахыг Тажикстаны тал сайшаана гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\