Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 16-ны өдөр Филиппиний нийслэл Манилад хэлэхдээ, Филиппинд хийсэн энэ айлчлал маань баялаг үр дүнтэй болов. Хоёр талын хамтын ажиллагааг өргөтгөн гүнзгийрүүлэх талаар хоёр тал олон шинэ нийтлэг ойлголттой болж, хоёр орны ирээдүйн хамтын ажиллагааг нэн сайтар төлөвлөхийн төлөө Хятад, Филиппины стратегийн хамтын ажиллагааны хамтын үйл ажиллагааны төлөвлөгөөг түргэн боловсруулна гэж хоёр тал шийдсэн байна гэжээ.
Вэнь Жябао Филиппиний Сенатын дарга Манни Виллар болон Доод танхимын дарга Жосе Де Венесиатай нартай уулзахдаа ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, Хятад, Филиппин нь энх тайван, хөгжлийн төлөөний стратегийн харилцаа тогтоох нь цаг үеийн шаардлага мөртөө хоёр орны ард түмний хамтын эрэл хүсэл мөн. Хятадын тал "сайн хөрш, түнш хөрш" байх хөрш зэргэлдээ орны гадаад бодлогын чиг шугамаа хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, Филиппиний талтай итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр орны харилцааны хөгжлийг ахиулна гэжээ. /Ч.Гантөмөр орчуулж, Цэцэн хянав/
|