Сурвалжлагч 15-ны өдөр Бээжин хотын Боловсон Хүчний Газраас мэдээлснээр, их дээд сургууль төгссөн оюутнуудын дотроос 2006 онд 2000 хүнийг шилж "тосгоны албан тушаал"-д тохоон томилсон үндсэн дээр, энэ онд Бээжин хот дахин 2500 хүнийг шилж хөдөө нутагт ажиллуулах юм байна.
2005 оны 6-р сард Хятад улс "Их дээд сургууль төгсөгчдийн үндсэн шатанд очиж ажиллахыг хөтлөн урамшуулах тухай санал" боловсруулж, 2006 оноос эхлэн, жил болгон их дээд сургууль төгссөн оюутнуудын дотроос зохих тооны хүмүүсийг шилж хөдөө нутагт очуулан ажиллуулахыг шаардсан байна. Энэхүү саналын дагуу, Бээжин хотынхон 2006 онд анх удаа ийм ажлыг зохион явуулсан юм байна. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|