Хятадын засгийн газрын нээн хөгжүүлэх банк санхүүгийн байгууллага болох Хятадын үндэсний хөгжлийн банк ирэх таван жилд баруун бүсийн эдийн засгийн нээн хөгжүүлэх районы дэд бүтцийн байгуулалтад 15 тэрбум юаний зээл олгох болно.
Хятадын Худалдааны яам болон Хятадын үндэсний хөгжлийн банк 17-ны өдөр үүнтэй холбогдуулан Бээжинд санамж бичигт гарын үсэг зурсан байна. Худалдааны яамны орлогч сайд хатагтай Ма Сиүхун хэлэхдээ: Баруун бүсийн нээн хөгжүүлэх районыхан зээлийг сайн ашиглаж, дэд бүтцийн байгуулалтаа түргэтгэхийн зэрэгцээ зүүн нутгийн аж үйлдвэр баруун нутаг тийшээ шилжих боломжийг ашиглан, хөрөнгө оруулагч бизнесмений баруун нутагт хөрөнгө оруулахыг дэмжиж, аж үйлдвэрийн шилжилтийг идэвхтэй хийж, хөгжлийн зам хайх хэрэгтэй гэжээ. /Пэрлаймаа орчуулж,Урангоо хянав/
|