Хөдөө нутгийн соёлын дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлж, хөдөө нутгийн соёл иргэншлийн түвшин болон тариачдын боловсролыг нь байнга дээшлүүлж, социалист шинэ хөдөө нутгийг бүтээн байгуулахад асар их сэтгэл санааны ахиулах хүч, оюуны дэмжлэг болон соёлын сайн сайхан нөхцөл хангах хэрэгтэй гэж ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн Ли Чанчүнь онцолсон байна.
Ли Чанчүнь сүүлийн үе Гуандүнгийн Жаньжян, Гуанжөү, Шаогуань зэрэг газрын хөдөө нутаг, хороолол, суртал ухуулга, соёлын байгууллагаар явж, социалист шинэ хөдөө нутаг бүтээн байгуулах, хөдөө нутгийн соёлын байгуулалтыг эрчимжүүлэх талаар судалгаа шинжилгээ хийсэн байна.
Ли Чанчүнь хэлэхдээ, хөдөө нутгийн олон нийтийн соёлын үйлчилгээний системийг байгуулахад Засгийн газрын гол удирдлагатай олон нийтийн соёлын үйлчилгээний байгуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй. Радио телевизийн нэвтрүүлгийг тосгон болгонд нэвтрүүлэх төслийн түвшнийг байнга дээшлүүлж, бүх Хятадын соёлын мэдээллийн нөөц баялгийг хамт ашиглах байгуулалтыг түргэтгэх хэрэгтэй гэжээ. \Пэрлаймаа орчуулж,О.Дарамбазар хянав.\
|